Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас (УБЕГ)-аас иргэдийн баримт бичгийг устгасан эсэх асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал, тус газрын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Нармандах "Иргэн Г-ийн гэрлэлтийг хуулийн дагуу бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, УБЕГ-аас гэрлэлтийн баталгааг устгах бус ХҮЧИНГҮЙ л болгодог. Түүнээс мэдээллийн сангаас мэдээлэл устгах боломжгүй. Тухайн иргэнтэй холбоотой түүх цахим мэдээллийн сан, иргэний бүртгэлийн архивд хадгалагддаг. Тэгэхээр хувийн мэдээллийг улсын бүртгэлийн сангаас устгах боломжгүй гэдгийг албан ёсоор хэлье" гэв.

Гэрэл зургийг MPA.mn

Харин гэрлэлтийн баталгаа устгасан гэх мэдээллийн тухайд "Иргэн Г-ээс 2021 оны арваннэгдүгээр сард УБЕГ-т хандаж гэрлэлтийн бүртгэл хүчингүй болгуулъя. Би хэзээ ч өөрийн биеэр бүртгүүлж байгаагүй гэх гомдол мэдээллийг өгсөн. Энэ хүрээнд хяналтын улсын байцаагчийн “Хүчингүй болгох” дүгнэлт гарсан" гэж мэдээллээ.

#онцолсон, #live, #УБЕГ,