Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн Хөвсгөл дэд төсөл хэрэгжиж байна.
Энэ хүрээнд барих 37.9 км хатуу хучилттай авто зам, долоон байршлын авто зогсоол барих ажлын гүйцэтгэгчээр “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК гэрээ байгуулан ажиллаж байна.
Үүнтэй холбоотойгоор,
-Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон, Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 32.5 км авто зам,
-Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км авто зам гээд нийт 37.5 км авто замын барилгын ажил эхэлж байгаатай холбогдуулан энэ оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тус авто замыг ашиглалтад оруулах хүртэл хугацаанд уг замуудыг тодорхой хугацаанд хэсэгчлэн хаах болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг холбогдох түр замын маршрутаар зохицуулалттайгаар зорчуулах болсныг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

#онцолсон, #Жанхай, #хатгал, #Хөвсгөл,