Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайралтын эхний өдөр Оросын арми түүнийг баривчлах эсвэл алах дөхсөн тухай “Time” сэтгүүлийн ярилцлагадаа дурдав.

Зеленский Оросын цэргүүд мөргөлдөөний эхний өдөр нийслэл дэх засгийн газрын ордон байрладаг дүүргийг эзэлж авахаар оролдох үедээ түүнийг болон түүний гэр бүлийг олоход хэрхэн ойртсон талаар тайлбарлажээ.

Хоёрдугаар сарын 24-нд дэлбэрэлт эхэлсний дараа Оросын цэргүүд Киевт шүхрээр буусан байна.

Зеленскийгийн штабын дарга Андрей Ермак “Тэр оройноос өмнө бид ийм зүйлийг киноноос л харж байсан” гэж сэтгүүлд ярьжээ.

Дайны эхний шөнө засгийн газрын байрны эргэн тойронд буудалцаан болсон бөгөөд ерөнхийлөгчийн ордон доторх харуулууд гэрлээ унтрааж, Зеленский болон түүний арав орчим туслахуудад сум нэвтэрдэггүй хантааз, автомат буу авчиржээ.

Зеленскийн гэр бүл дотор нь байх үед Оросын цэргүүд хоёр ч удаа ерөнхийлөгчийн ордон руу дайран орох оролдлого хийсэн байна. Гэсэн ч ордныг хамгаалж байсан хүмүүс эсэргүүцэж чаджээ.

Тухайн үед АНУ, Их Британийн хүчнийхэн Зеленскийг нүүлгэн шилжүүлэх, илүү аюулгүй газарт засгийн газраа байгуулах санал тавьж байсан ч тэрээр татгалзсан юм. Маргааш нь Зеленский албан тушаалтнуудынхаа хамтаар гадаа гарч, Киевт байгаа гэдгээ баталж бичлэг хийсэн нь дэлхий даяар олон хүнд хүрсэн билээ.

Эх сурвалж: Time

#Зеленски, #ОРос, #ОХУ,