Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейюсс Хятадын ковидыг тэглэх бодлогыг шүүмжилсний дараа Хятадын Гадаад хэргийн яам түүнийг “хариуцлагагүй” мэдэгдэл хийхээс зайлсхийхийг уриаллаа.

Лхагва гарагт Бээжинд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан Хятад улсын тахал өвчинтэй тэмцэх арга барилыг өмгөөлж, ДЭМБ-ын тэргүүнийг Хятадын баримталж буй ковидын эсрэг бодлогыг бодитоор харж чадна гэж найдаж байна гэж хэлэв.

Мягмар гарагт Тедрос хэвлэлийнхэнд хийсэн бага хурлын үеэр “Вирусийн шинж чанар болон ирээдүйг харгалзан үзвэл энэ бодлого нь тохиромжгүй гэж бид үзэж байна. Бид Хятадын мэргэжилтнүүдтэй энэ асуудлыг хэлэлцсэн. Мөн энэ аргыг тохиромжгүй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Миний бодлоор өөрчлөлт хийх нь маш чухал” гэж хэлсэн юм.

Үүний дараа ДЭМБ-ын онцгой байдлын асуудал эрхэлсэн захирал Майк Райан “ковидыг тэглэх” бодлогын хүний ​​эрхэд үзүүлж буй нөлөөг анхаарч үзэх хэрэгтэйг онцолжээ.

Сүүлийн саруудад Хятадын хамгийн олон хүн амтай Шанхай, Бээжин хотуудад ковидын “Омикрон” хувилбар тархаж, эрх баригчид “ковидыг тэглэх” бодлогын хүрээнд олон нийтийг хамарсан шинжилгээ, хөл хорио, тусгаарлалт зэрэг хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.

Хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хөл хорионд орсон бүс нутгийн оршин суугчдаас эхлээд эрдэмтэд хүртэл шүүмжилж, засгийн газар томоохон эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.

Удаан хугацааны хөл хорио нь дэлхий дахинд үйлдвэрлэл, чухал барааны нийлүүлэлтэд хүртэл сөргөөр нөлөөлж байна.

Эх сурвалж: Reuters

#дэмб, #Коронавирус, #Тахал, #ХЯтад, #хятад улс, #Цар тахал,