Өнгөрсөн хоногт Орост гарсан ойн түймрийн нийт талбай 4,500 га-гаар нэмэгдсэн тухай тус улсын Агаарын ой хамгаалах алба даваа гарагт мэдээлэв.
Тус албаны мэдээлснээр ням гарагийн өглөөний байдлаар Орост 19,657 га талбайд 129 ойн түймэр гарч байжээ.
Тухайн өдөр 7,353 га талбайд гарсан 120 ойн түймрийг унтраасан боловч 16-ны Москвагийн цагаар 00:00 цагийн байдлаар Оросын нутаг дэвсгэрт 105 ойн түймэр асаж, 24,179 га талбайд гал түймэр унтраах ажил үргэлжилж байна гэж мэдэгдэлд дурдсан байна.
Одоогоор Красноярск мужид 12,509 га, Бүгд Найрамдах Хакас Улсад 2,836 га, Эрхүүд 2,009 га, Тюменьд 1,443 га, Бүгд Найрамдах Тува улсад 1,390 га газарт ой мод шатаж байна. Курган, Томск, Омск, Новосибирск, Кемерово, Еврейн автономит болон Сахалин мужууд, Алтай, Буриадын бүгд найрамдах улсууд, мөн Өвөрбайгалийн хязгаарт 1,000 га хүрэхгүй харьцангуй жижиг газар түймэрт автсан байна.
Түүнчлэн тусгай хамгаалалттай байгалийн бүсэд ой хээрийн түймэр ассаар байгааг ой хамгаалах алба анхааруулжээ. Тодруулбал Тувад Убсунур (Увс нуур)-ын хөндийн байгалийн нөөц газарт 1,869 га талбайд түймэр гарч байна. Красноярск мужид Саяно-Шушенскийн нөөц газарт 70 га, Кемерово мужид Шорскийн байгалийн цогцолборт газарт 50 га талбай галд автжээ.
Оросын 80 бүс нутагт гал түймрийн эрсдэлтэй улирал эхэлсэнтэй холбоотойгоор Курган муж даяар, Красноярск мужийн дөрвөн дүүрэг, Бүгд Найрамдах Тува улсын нэг дүүрэг, Хакасийн хоёр дүүрэгт онцгой байдлын дэглэм тогтоожээ. Мөн Оросын 45 бүс нутагт галын онцгой дэглэмийг нэвтрүүлсэн байна.
Эх сурвалж: Tass

#ой хээрийн түймэр, #ОРос, #ОХУ, #Түймэр,