Лхагва гарагт Дани улс Европын Холбооны Аюулгүй байдал, Батлан хамгаалахын хамтарсан гэрээнд нэгдэх эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулсан бөгөөд санал асуулгад оролцогчдын 67 хувь нь батлан хамгаалах гэрээнд нэгдэхийг дэмжжээ.
Харин санал асуулгад оролцсон хүмүүсийн 33 орчим хувь нь эсэргүүцсэн байна.
Дани бол тус гэрээнд нэгдэхээс татгалзсан ЕХ-ны цорын ганц гишүүн орон байсан юм.
Лхагва гарагт тус улсын Ерөнхий сайд Метте Фредериксен “Бид НАТО болон Европ дахь холбоотнуудадаа дохио илгээсэн. Мөн бид Путинд тодорхой дохио илгээлээ. Путин эрх чөлөөт, тусгаар тогтносон улс руу довтлоход, Путин энх тайван, тогтвортой байдалд заналхийлэх үед бид бүгд улам ойртож байна” гэж мэдэгджээ.
Орос Украин руу халдан довтолсонтой холбоотойгоор улс орнууд гадаад бодлогодоо түүхэн өөрчлөлт хийсээр байна. Швед, Финланд улсууд энэ сард НАТО-д гишүүнээр элсэх хүсэлт гаргасан бол Дани, Герман улсууд батлан хамгаалах төсвөө огцом нэмэгдүүлэхээ мэдэгдсэн.
Эх сурвалж: Reuters