НҮБ нь Туркийн засгийн газрын албан ёсны хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн тул Турк улсыг үүнээс хойш “Türkiye” гэж нэрлэхээр болжээ.
Өнгөрсөн оны сүүлээр Туркийн ерөнхийлөгчийн эхлүүлсэн кампанит ажлын хүрээнд нэр өөрчлөх хүсэлтийг мөн олон улсын өөр хэд хэдэн байгууллагад илгээх юм.
Арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Türkiye бол Туркийн ард түмний соёл, соёл иргэншил, үнэт зүйлсийн хамгийн сайн төлөөлөл, илэрхийлэл юм” гэж хэлж байв.
Турк улсын нэрийг өөрчлөх шалтгаануудын нэг нь Христийн Мэндэлсний Баяр, Шинэ жил эсвэл Талархлын баярын ширээний гол зоог болох цацагт хяруул буюу англи хэлээр “turkey” гэх шувууны нэртэй холбоотой гэж төрийн “TRT” телевиз тайлбарлаж байв.
Түүнчлэн Кембрижийн англи хэлний толь бичигт энэ үгийн салаа утгыг “бүтэлгүйтэл”, “тэнэг эвсэл азгүй хүн” гэж тодорхойлсон байдаг байна.
Ребрендингийн ажлын хүрээнд экспортын бүх бүтээгдэхүүн “Made in Türkiye” гэсэн бичигтэй байх бөгөөд нэгдүгээр сард “Hello Türkiye” гэсэн хэллэг бүхий аялал жуулчлалын кампанит ажлыг эхлүүлжээ.
Ихэнх туркууд эх орноо “Türkiye” гэж нэрлэх болсон ч дэлхий даяар төдийгүй тус улсад “Turkey” гэх нэрийг өргөн ашигласан хэвээр байгаа юм.
Улс орнууд нэрээ солих тохиолдол цөөнгүй гардаг байна.
Македон улс Гректэй улс төрийн маргааны улмаас нэрээ Хойд Македон болгон өөрчилж, 2018 онд Свазиланд улс Эсватини болж, 2020 онд Голланд улс нэрээ Нидерланд болгож өөрчилсөн байдаг.
Мөн өмнө нь Ираныг Перс, Тайландыг Сиам, Зимбабвег Родези гэж нэрлэдэг байжээ.
Эх сурвалж: BBC

#Турк улс,