Лхагва гарагт Шинэ Зеландын засгийн газар тус улсын хүлэмжийн хийн хамгийн том эх үүсвэр болох хонь, үхэртэй тэмцэхийн тулд хөдөө аж ахуйгаас ялгардаг хорт хийд төлбөр тогтоох төлөвлөгөөний төслийг нийтэлжээ.
Хэрэв энэ санал батлагдвал хөдөө аж ахуйн томоохон экспортлогч Шинэ Зеланд улс мал амьтнаас ялгардаг хорт хийд төлбөр тогтоосон анхны орон болно гэж Байгаль орчны яам мэдэгдэв.
Таван сая хүн амтай Шинэ Зеланд улс нь 10 сая орчим үхэр, 26 сая хоньтой байна.
Тус улсын нийт хүлэмжийн хийн ялгарлын бараг тал хувь нь хөдөө аж ахуйгаас ялгардаг метан хий байдаг боловч хөдөө аж ахуйгаас ялгардаг хорт хийг өмнө нь тус улсын нүүрс хүчлийн хий ба хүлэмжийн хий ялгаруулах зөвшөөрлийг худалдаалах систем болох “New Zealand Emissions Trading Scheme”-ээс чөлөөлж байжээ.
Засгийн газар болон фермийн иргэдийн төлөөлөгчдийн хамтран боловсруулсан төлөвлөгөөний төслийн дагуу тариаланчид 2025 оноос эхлэн хий ялгаруулсныхаа төлөө төлбөр төлөх ёстой байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн сайд Жеймс Шоу “Агаар мандалд ялгаруулж буй метан хийн хэмжээг бууруулах хэрэгтэй гэдэгт эргэлзэх зүйл байхгүй. Хөдөө аж ахуйн салбарын ялгаруулж буй хорт хийн ялгаруулалтад төлбөр тогтоох үр дүнтэй систем нь үүнд чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж хэлэв.
Энэхүү саналд мөн тэжээлийн нэмэлт болон фермийн ойн аж ахуй эрхэлсэн тохиолдолд тариаланчдад урамшуулал олгохоор тусгажээ. Уг схемийн орлогыг тариаланчдад зориулсан судалгаа, хөгжүүлэлт, зөвлөх үйлчилгээнд зарцуулах аж.
Төлөвлөгөөний эцсийн шийдвэр арван хоёрдугаар сард гарах төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters

#хүлэмжийн хий, #Шинэ Зеланд улс,