Ковид-19-ийн талаарх сүүлийн үеийн зарим судалгааг “Reuters” агентлаг хураангуйлжээ. Эдгээр үр дүнг баталгаажуулахын тулд нэмэлт судалгаа хийх шаардлагатай бөгөөд салбарын мэргэжилтнүүдийн үнэлгээ хийгдээгүй судалгаанууд ч мөн багтсаныг анхаарна уу.
НЭГ.
Судлаачид өмнө нь хийгдсэн долоон судалгаанд шинээр анализ хийснээр чихрийн шижин нь ковидын дараах урт хугацааны эмгэг үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй гэж дүгнэжээ.
Ковид-19 тусаад эдгэрсэн хүмүүсийг дөрвөн долоо хоногийн хугацаатай эмчийн хяналтанд хамруулж, судалгаа хийсэн бөгөөд уг судалгааны мэдээллийг хожим нь хянаж үзээд, манарах (brain fog), арьсны өвчлөл, сэтгэл гутрал, амьсгал давчдах зэрэг ковидын дараах урт хугацааны эмгэгтэй холбоотой байнгын шинж тэмдэг илэрч байгаа хүмүүсийг тодорхойлсон байна.
Мөн Америкийн Чихрийн шижингийн нийгэмлэгийн жил бүр зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурал дээр дурдсан гурван судалгаагаар чихрийн шижин өвчтэй хүмүүс чихрийн шижингүй хүмүүстэй харьцуулахад ковидын дараах урт хугацааны эмгэг илрэх магадлал дөрөв дахин их байжээ.
Иймд, чихрийн шижин нь ковидын дараах урт хугацааны эмгэг үүсгэх “эрсдэлт хүчин зүйл” байж болзошгүй гэж судлаачид дүгнэсэн байна. Гэхдээ үүнийг баталгаажуулахын тулд илүү олон хүнийг хамарсан, илүү нарийн судалгаа хийх шаардлагатай гэв.
ХОЁР.
Жирэмсэн үедээ Ковид-19-өөр өвчилж байсан эхээс төрсөн хүүхдийн сурах, анхаарлаа төвлөрүүлэх, санах, нийгмийн ур чадвар зэрэг тархины хөгжилд хүндрэл учрах эрсдэл дунджаас өндөр байж болохыг судлаачид тогтоожээ.
Судлаачид 2020 оны 3-9 дүгээр сарын хооронд Массачусетс мужид төрсөн 7,772 нярайд судалгаа хийж, 12 сар хүртэл нь ажигласан байна. Энэ хугацаанд жирэмсэн байхдаа Ковид-19-өөр өвчилж байсан 222 эмэгтэйгээс төрсөн хүүхдүүдийн 14.4 хувь нь мэдрэлийн хөгжлийн эмгэгтэй гэж оношлогдсон бол эх нь жирэмсэн байхдаа вирусээр өвчлөөгүй нярайн зөвхөн 8.7 хувь нь мэдрэлийн эмгэгтэй байжээ.
Судлаачид дутуу төрөлт зэрэг мэдрэлийн хөгжлийн бусад эрсдэлт хүчин зүйлсийг тооцож үзсэнийхээ дараа жирэмсэн үедээ “SARS-CoV-2”-ийн халдвар авах нь хүүхдэд мэдрэлийн хөгжлийн эмгэг илрэх эрсдэл 86 хувиар өссөнтэй холбоотой гэж пүрэв гарагт “JAMA Network Open” сэтгүүлд мэдээлжээ. Жирэмсний сүүлийн гурван сард халдвар авах нь эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлдэг байна.
Хүүхдүүд өсөж томрох тусам мэдрэлийн хөгжилд нэмж нөлөө үзүүлж магадгүй гэж судлаачид хэлж байна. Гэхдээ үүнийг баталгаажуулахын тулд илүү том, илүү нарийн судалгаа хийх шаардлагатайг онцолжээ.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Коронавирус, #Чихрийн шижин,