ЕХ нь 2023 оны тавдугаар сард нээлтээ хийх “ETIAS” аяллын хөнгөлөлтийн хөтөлбөрөө зарлалаа. “ETIAS” нь визтэй адилгүй, илүү хурдан, онлайнаар хийгддэг, хүний дахин давтагдашгүй өгөгдлийн мэдээлэл шаарддаггүй, АНУ-ын “ESTA” системтэй адил юм.
“ETIAS” нь гэдэг нь Европын аялал жуулчлалын мэдээлэл, зөвшөөрлийн систем (European Travel Information and Authorization System) гэсэн нэрний товчлол бөгөөд өмнө нь 2022 оны сүүлээр нээлтээ хийхээр төлөвлөж байсан.
Уг хөтөлбөрөөс ЕХ-ны аялагчид, оршин суугчид чөлөөлөгдөнө, ингэснээр блокийн эргэн тойронд чөлөөтэй зорчиж, олон оронд хүссэн хугацаагаараа цагийг өнгөрөөх боломжтой.
Харин өмнө нь виз шаарддаггүй байсан улсаас блок руу нэвтрэх тохиолдолд “ETIAS”-ийг шаардах юм. Энэхүү алхам нь АНУ, Их Британи зэрэг 60 орчим улс оронд нөлөөлөхөөр байна. Өмнө нь виз авах шаардлагатай байсан хүмүүст энэ нь хамаарахгүй.
Өргөдөл гаргах үйл явц нь ихэнхдээ автоматжуулсан мэдээлэл технологийн системд тулгуурлах бөгөөд ЕХ-ноос гаргасан шинэ санамж бичгийн дагуу өргөдөл гаргагчдын 95 хувь нь “цөөн хэдэн минутын дотор” зөвшөөрлөө авна. “Маш онцгой тохиолдолд” л зөвшөөрөл олгох хугацаа нэг сар хүртэл байж болно. Харин татгалзсан хариу авсан хэн ч дахин өргөдөл гаргах боломжтой байна.
“ETIAS” зөвшөөрөлтэй бол гурван жилийн хугацаанд хязгааргүй тоогоор блокд нэвтрэх эрхтэй. Гэсэн ч эзэмшигчид цагаачлалын болон удаан хугацаагаар оршин суух дүрмийг дагаж мөрдөх ёстой.
Одоогийн байдлаар гуравдагч орны иргэд ЕХ-нд хагас жилд (180 хоногт) 90 хоногоос илүү хугацаагаар байх боломжгүй.
“ETIAS” зөвшөөрөл авахын тулд 18-70 насныхан долоон евро төлөх бол бусад хүмүүст хөнгөлөлттэй үнэ санал болгох уу эсвэл үнэ төлбөргүй өргөдөл гаргах боломж олгох уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Мөн одоогоор өргөдөл хүлээн авах огноо хараахан зарлагдаагүй байна.
Аялагчид блокд нэвтрэх гэж байгаагаа урьдчилан мэдэгдсэнээр хилээр хууль ёсны дагуу зорчих үйл явц хялбар болно. Мөн ЕХ гадаад хилээ илүү үр дүнтэй удирдаж, дотоод аюулгүй байдлаа сайжруулах боломжтой болох юм.
Эх сурвалж: CNN