НАТО-гийн гишүүн Турк улс Швед, Финланд улсыг тус эвсэлд элсэхэд дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Өмнө нь Турк улс эдгээр улсыг Курдын дайчдыг орогнуулдаг хэмээн буруутгаж, эвслийн гишүүнчлэлийг хатуу эсэргүүцэж байсан юм. Харин Швед, Финланд улс эвслийн бүх гишүүн орны дэмжлэггүйгээр НАТО-д элсэх боломжгүй байв.
Орос улс мөн эдгээр улсуудыг НАТО-д нэгдэхийг эрс эсэргүүцэж, цэргийн эвслийг өргөжүүлэх асуудлыг Украины түрэмгийллийн гол шалтгаануудын нэг гэж нэрлэж байв.
Гэвч Москвагийн түрэмгийлэл эсрэг үр дагавар авчирч, Скандинавын орнуудын НАТО-д элсэх зам ийнхүү тодорхой боллоо.
Финланд, Швед улсын удирдагч нар НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө буюу мягмар гарагт Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай гишүүнчлэлийн асуудлаар дөрвөн цаг үргэлжилсэн хэлэлцээр хийсэн.
Үүний үр дүнд гурван улсын Гадаад хэргийн сайд нар Туркийн санаа зовоосон асуудлыг хөндсөн аюулгүй байдлын хамтарсан гэрээнд гарын үсэг зурсан байна.
НАТО-гийн тэргүүн Йенс Столтенбергийн хэлснээр Швед улс алан хядагч гэж сэжиглэгдэж буй хүмүүсийг Туркийн талд шилжүүлэн өгөх хүсэлтийг хүлээн авч, ажлаа эрчимжүүлэхээр тохиролцсон байна.
Мөн Финланд, Швед улс Туркт зэвсэг худалдах хязгаарлалтаа цуцлахаар болжээ.
Аюулгүй байдлын хамтарсан гэрээ байгуулсны дараа Туркийн ерөнхийлөгчийн ажлын алба Швед, Финландаас “хүссэн зүйлээ авсан” гэж мэдэгдсэн байна.
Орос Украинд түрэмгийлсний дараа Скандинавын улсууд төвийг сахисан байр сууринаасаа ухарч, өнгөрсөн тавдугаар сард НАТО-д элсэх хүсэлтээ өгч байсан юм.
Эх сурвалж: BBC

#Турк улс, #Финланд улс, #Швед,