Увс аймгийн Бөхмөрөн, Сагил сумдын хил орчмын нутагт тарваган тахлын байгалийн голомтын тандалт судалгааг зургадугаар сарын 29-өөс энэ сарын 14-ний хооронд хийжээ.
Судалгаанд Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Увс аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хотын Сибирь, Алс дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг оролцов.
Шинжилгээнд 14 цэгт газрын нийт 18 секторын 162.000 га талбайг хамруулсан. Тандалт судалгааны үр дүнд тарваган тахлын үүсгэгч илэрч дээрх сумдын нутаг дахь тарваган тахлын байгалийн голомтын эпизоотын идэвх нэмэгдсэн, тархвар судлалын эрсдэл үүсэх магадлалтай байгааг тогтоолоо.
Мөн хүн амд тарваган тахал өвчний талаарх мэдлэг, дадал, хандлага, уг өвчинд өртөх эрсдэлийн талаар сургалт яриа хийж, нийт 4 төрлийн санамж материал тарааж ажиллав.
Эх сурвалж: Зоонозын өвчин судлалын үндэсний төв