Дархан хотод биеийн тамир, спортын салбарын 60 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд өсвөрийн тамирчдыг дэмжин тэмцээн, уралдаанд оролцоход аюулгүй байдлыг хангах зорилгоор автобус хүлээлгэн өглөө.
2024 онд үйлдвэрлэсэн Митцубиши роза маркийн 28 хүний суудалтай дунд оврын автобусыг Дархан сумын ОНХС-гийн 247 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Эм Си Эм групп” ХХК нийлүүллээ.
Уг автобусаар зөвхөн өсвөрийн тамирчид үйлчлүүлэх бөгөөд аливаа үйл ажиллагаа, бусад тамирчин үйлчлүүлэх боломжгүй гэж аймгийн засаг дарга Б.Азжаргал мэдэгдлээ. Ташрамд, Дархан-Уул аймаг жил бүрийг хүүхэд хамгааллын жил, өсвөрийн баг тамирчдыг дэмжих жил болгон зарласан юм.