"Орфей" театр нь И.В.Гётегийн зохиол “ФАУСТ”, Ф.М.Достоевскийн зохиол “ГЭМ ЗЭМ” постдрамын жүжиг, Бродвэй театрын алдарт бүтээл АНУ-ын зохиолч Жон Патрикийн “ОПАЛ” саркастик мелодрамын жүжиг, Сорогдогийн Жаргалсайханы “ШӨНӨ ДУНДЫН БҮЖИГ” кабаре драм, Жорж Оурэллийн “1984” постдрамын жүжиг гэсэн томоохон тайзны бүтээлүүдийг тавьсан.
"Орфей" театрын энэ намрын бүтээл Үй Хуа “Амьдрахуй” драмын жүжиг анх удаа Эрдэнэт хотноо Уурхайчин соёлын ордонд 11 сарын 13-17-ны өдрүүдэд тоглохтой холбоотойгоор тус жүжгийн уран бүтээлчид тус аймгийн хүүхдийн номын төвд мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн бага хуралд жүжигчин МУАЖ Г. Мягмарнаран, МУГЖ Б.Нармандах, МУГЖ Д.Баттөмөр, МУГЖ Д.Ганцэцэг Ерөнхий найруулагч Мягмарнарангийн Батболд, Гүйцэтгэх продюсер Г.Баяржаргал, Орфей театрын захирал, продюсер Т. Ариунчимэг нар оролцлоо.
Үй Хуа “Амьдрахуй” драмын жүжиг нь амьдралын мөн чанарын тухай, нэгэн баян айлын хүү мөрийтэй тоглоомд толгойгоо алдан бүхий л үнэ цэнэтэй зүйлээ алдаж, амиа хорлоход хүргэсэн ч түүнийг даван туулж, амьдралын мөн чанарыг танин ухаарч, амьд байхын үнэ цэнэ, амьдралын утга учрыг ойлгож буй дэлхийн орчин үеийн сонгодог Үй Хуа “Амьдрахуй”зохиолоос сэдэвлэсэн юм.

#live, #"Орфей" театр,