Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 7-нд 10.00 цагт болно. Тэрбээр, шүүх хурлыг олон нийтэд ил тод, нээлттэй явуулахыг хүсч буйгаа ил захидлаараа дамжуулан илэрхийлсэн юм. Мөн холбогдох байгууллагуудад албан хүсэлтээ ч өгсөн. Гэвч одоо хүртэл шүүх хурлыг нээлттэй явуулах эсэх асуудал тодорхойгүй байгаа тул өлсгөлөн зарлаад байгаа.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өмгөөлөгчөөрөө дамжуулсан үгэндээ “Маш нууц гэх тамганы ард хэлмэгдүүлэхийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Надад иргэд олон нийт та бүхнээс нууж үйлдсэн гэмт хэрэг байхгүй тул Н.Өнөрцэцэг миний бие ямар хэрэг хийснээ олон нийтэд ил мэдээлмээр байна. Хаалттай хаалганы цаана хоёр өдөр шүүлгэж, ял тулгаж болдгийг яс махаараа мэдэрч байна. Дахиад хаалттай хаалганы цаана шүүлгэхээс айж байна. Тиймээс хаалттай шүүхийг эсэргүүцэж өнөөдөр хорихын умгар өрөөндөө өлсгөлөн зарлаж байна” гэсэн юм.
Гэрэл зургийг MPA.mn
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал өнөөдөр давж заалдах шатны шүүхэд 10:00 цагт эхэлнэ. Тэрбээр шүүх хуралд оролцохоор цагдан хорих 461 дүгээр ангиас Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд ирж байгаа нь.

#онцолсон, #Сэтгүүлч Н.Өнөрцэцэг,