Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас иргэн, аж ахуйн нэгжүүдэд түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ.
Уг хөнгөлөлтөд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 6 болон түүнээс дээш сарын хугацаагаар ажлын байр түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг авсан иргэн, аж ахуйн нэгжийг хамруулна. Тэдэнд 6 хүртэл сарын хугацааны түрээсийн төлбөрийн хөнгөлөлтийг түрээсийн гэрээ, төлбөр төлсөн баримтыг үндэслэн нөхөн олгохоор болжээ.
Ажлын байрны түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын зардлын дээд хэмжээ нь аймгийн төвд 200 мянга, сумын төвд 150 мянган төгрөг байна.
Хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтэй иргэн, нөхөрлөл, хоршооны хүсэлт, бичиг баримтыг энэ сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авч, сонгон шалгаруулж тодруулна.