Тус аймгийн Цэнгэл сумын тавдугаар багийн Билүү толгой гэдэг газарт Хотон нуурын эрэгт нэг ангийн найман хүн зугаалж явснаас нуурын усанд орж байсан нэг хүн хөл алдан живсэн тул аврах гэж араас нь орсон нэг хүн хамт живж, осолдсон тухай дуудлагыг долдугаар сарын 25-ны өдрийн 23:00 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авсан байна.
Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 160 км замыг туулан долдугаар сарын 26-ны өдрийн 07:10 цагт тухайн газарт очиж эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Мөн өдрийн 10:02 цагт Хотон нуурын 16 метр орчим гүнээс хоёр иргэний цогцсыг тус тус олж, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.
Иймд иргэд амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ: