Мягмар гарагт АНУ-ын Сангийн яам Оросын эсрэг ээлжит эдийн засгийн хориг арга хэмжээгээ зарлажээ. Хориг арга хэмжээнд Владимир Путиний амраг гэгддэг, гимнастикийн тамирчин асан 39 настай Алина Маратовна Кабаева багтсан байна.

Холбооны Гадаад Хөрөнгийн Хяналтын Албаны тусгайлан гаргасан жагсаалтад багтсанаар АНУ дахь түүний бүх хөрөнгийг царцааж, америкчуудыг түүнтэй бизнес хийхийг ерөнхийд нь хориглох юм.

Их Британи болон Европын холбоо Кабаеваг тав, зургадугаар сард хориг арга хэмжээний жагсаалтдаа нэмсэн.

Узбекистан гаралтай Кабаева 2004 онд Афины олимпоос алтан медаль хүртсэнийхээ дараа Путиний Нэгдсэн Орос намд зургаан жил гаруй хугацаанд хууль тогтоогчоор ажиллаад, 2014 онд Оросын хамгийн том хувийн хэвлэл мэдээллийн компани болох “New Media Group”-ийн тэргүүн болсон юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Кабаеваг Путиний хүүхдийн ээж гэж мэдээлдэг ч Путинийг Кабаеватай хайр сэтгэлийн холбоотой гэдгийг Кремль эртнээс үгүйсгэсээр ирсэн. 2008 онд буюу Путинийг гэрлэлтээ цуцлуулахаас өмнө түүнийг Кабаеватай холбоотой болохыг мэдээлсэн Москвагийн нэгэн сонин удалгүй тодорхойгүй шалтгаанаар үйл ажиллагаагаа зогсоож байв.

АНУ-ын Сангийн яам Кабаеваг Төрийн Думын гишүүн байсан, мөн “Телевиз, радио, хэвлэл мэдээллийн байгууллагуудын Кремлийг дэмжигч эзэнт гүрэн болох ‘New Media Group’-ийн одоогийн тэргүүн” гэх шалтгаанаар хориг арга хэмжээний жагсаалтдаа нэмсэн байна.

Дөрөвдүгээр сард АНУ Кабаевагийн эсрэг хориг арга хэмжээ авах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа ч уг алхам нь хурцадмал байдлыг өдөөх вий гэж болгоомжилж байгаа тухай гэж “Wall Street Journal” мэдээлж байсан.

Сангийн яам Кабаевагаас гадна хэд хэдэн олигарх, гангийн үйлдвэрлэлийн томоохон компани, түүний хоёр охин компани, мөн хориг арга хэмжээнээс зайлсхийж үйл ажиллагаа явуулсан гэж буруутгагдаж буй санхүүгийн байгууллага болон түүний ерөнхий захирлын эсрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгджээ.

Үүний зэрэгцээ, АНУ-ын Төрийн департмент Оросын гурван олигарх, Тээврийн яамны хяналтад байдаг Оросын төрийн өмчит компани, Украины нутаг дэвсгэрт Оростой хамтран хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй дөрвөн хувь хүн, нэг аж ахуйн нэгж, Оросын батлан ​​хамгаалах, технологийн байгууллагуудтай холбоотой 24 хүнд хориг тавихаа мэдэгдэв.

Мөн Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкений мэдэгдсэнээр Оросын 893 албан тушаалтан болон “Крымийн бүс нутгийг Орост нэгтгэхийг дэмжиж, улмаар Украины бүрэн эрхт байдалд заналхийлсэн гадаадын 31 төрийн албан тушаалтанд” визний хязгаарлалт тавьсан байна.

Эх сурвалж: The Guardian, CNN

#ОХУ, #Путин,