Орос улс Европын хамгийн том цөмийн байгууламжид хоёр дахь өдрөө дараалан цохилт өгсний улмаас гурван цацраг мэдрэгч гэмтэж, нэг ажилтан бэртсэн гэж Украин ням гарагт мэдэгджээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский бямба гарагийн оройн цохилтыг “Оросын цөмийн терроризм” гэж нэрлээд, Москвагийн цөмийн салбарт олон улсын хориг арга хэмжээ авахыг шаардсан байна.
Харин тус бүс нутгийн Оросын талын эрх баригчдын мэдээлснээр Украины талаас олон пуужин харваж, захиргааны байр, агуулахын ойролцоох газар сүйтгэгдсэн гэв.
Энэ үеэр, Оросын довтолгоо эхэлснээс хойших анхны үр тариа ачсан хөлөг онгоц Украины Хар тэнгисийн боомтуудаас гарсны дараа дахин дөрвөн хөлөг боомтоос хөдөлжээ. Дөрвөн хөлөг онгоцоор нийт 170,000 орчим тонн эрдэнэ шиш болон бусад хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа аж.
Ням гарагт Путиний цэргүүд Украины зүүн хэсгийн Донбасс мужийг бүрэн хяналтдаа авах оролдлогоо эрчимжүүлж, Донецк хотоос хойд болон баруун хойд зүгт довтолгоогоо нэмэгдүүлсэн гэж Украины арми мэдэгдэв. Оросын арми Писки, Авдеевка зэрэг суурингуудын ойролцоох Украины байрлал руу довтолж, Донецк муж дахь бусад газруудад цохилт өгсөн байна.
Мөн Орос Донбасс дахь хяналтаа чангатгахаас гадна Украины өмнөд хэсэгт байр сууриа бэхжүүлж, Херсоны ойролцоо болзошгүй сөрөг довтолгооноос сэргийлэхийн тулд тус бүс нутагт цэргээ цуглуулсан гэж Киев мэдэгдэв.
Түүнчлэн Оросын арми шөнийн турш Украины Харьков хот болон баруун хэсгийн Винниця муж дахь цэргийн объектуудын эргэн тойронд их буугаар буудаж, пуужингаар цохилт өгсөн тухай Украины эрх баригчид мэдэгджээ. Амиа алдсан хүмүүсийн талаар тодорхой мэдээлэл гараагүй байна.
Эх сурвалж: Reuters

#Дайн, #Оросын дайн, #Украины дайн,