АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гол төлөв чинээлэг баячуудын татварыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн зардал бууруулах, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх зорилготой 700 тэрбум долларын хуулийн төсөлд гарын үсэг зурлаа.
Хэдийгээр Инфляцыг бууруулах тухай хууль (IRA) гэж нэрлэж байгаа ч уг багц нь инфляцад хангалттай нөлөө үзүүлэхгүй гэж Пенсильванийн их сургуулийн эдийн засагч, өгөгдөл судлаачдын хийсэн дүн шинжилгээ харуулжээ.
Хуулийн төсөлд корпорацуудад доод тал нь 15 хувийн татвар ногдуулах талаар тусгасан бол жилд 400,000 доллароос доош орлоготой хүмүүсийн татварыг нэмэгдүүлэхгүй гэж Ардчилсан нам амласан.
Уг хуулийн төсөлд Дотоод орлогын алба (IRS)-ны татварын төлөөлөгчийн тоог хэдэн арван мянгаар нэмэгдүүлэхэд зориулж 46 тэрбум орчим доллар тусгасан байна.
Бүгд найрамдах намын Сенатын удирдагч Митч МакКоннелл уг хуулийг “өндөр татвар, эрчим хүчний өндөр төлбөр, ‘IRS’-ийн хатуу шалгалт” гэж тодорхойлов.
Түүнчлэн багцад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх 375 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг тусгасан нь тус улсын түүхэн дэх хамгийн чухал холбооны хөрөнгө оруулалтад тооцогдож байна.
Уг санхүүжилтийн тусламжтайгаар 2030 он гэхэд АНУ-ын хорт хийн ялгарлыг 42 хүртэл хувиар бууруулах боломжтой болох юм.
Компаниудаас хорт хийн ялгарлаа багасгахыг шаардахын оронд сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийхэд татварын хөнгөлөлт үзүүлэх, цахилгаан машин худалдаж авах эсвэл эрчим хүчний хэмнэлттэй орон сууцанд хөрөнгө оруулалт хийж буй хүмүүст хөнгөлөлт үзүүлэх зэрэг дэмжлэгүүдийг хуульд багтаасан байна.
Мөн энэхүү багцад 65-аас дээш насны хүмүүст зориулсан “Medicare” эрүүл мэндийн даатгалын хөтөлбөрийн дагуу жороор олгодог зарим эмийн үнийг хямдруулах асуудлыг тусгасан нь онцлох үйл явдал болжээ.
Энэ шийдвэр нь ирэх арван жилд хэдэн зуун тэрбум доллар хэмнэх боломжийг олгоно гэж Конгрессын Төсвийн алба тооцоолсон байна.
Гэвч хувийн өмчийн компаниудын татварын цоорхойг арилгах, чихрийн шижингийн инсулины үнийг хязгаарлах зэрэг хэд хэдэн саналыг хуулийн төслөөс сүүлийн долоо хоногт хассан байна.
Эх сурвалж: BBC