Хүн аливаад чин сэтгэлээсээ дурлаж, түүнийхээ үр дүнг харах гэж хүлээх цаг хугацааны тэр мэдрэмж хамгийн сайхан. Эхлэл, өрнөл, төгсгөл… үүнийг илүү гүнзий мэдэрдэг хүмүүс бол гэрэл зурагчид юм. Хэний ч анзаараагүй тэр агшин хоромд амьдралын хамгийн нандин тохиол, учрал байдгыг гэрэл зургаас л та хардаг болов уу. Сүүлийн жилүүдэд их хотын залуус гэрэл зургаар “өвчлөх” нь ихэсч, сонирхол төдий байсныг мэргэшүүлэх нь цөөнгүй болжээ. Хэдийгээр Монгол Улсад мэргэжлиийн гэрэл зурагчин бэлтгэдэг дагнасан сургууль байхгүй ч эдгээр залуус өөрсдийн дур сохирхолд хөтлөгдөн ур чадвараа хөгжүүлсээр өдий дайнд хүрсэн нь сайшаалтай юм. Ийм л чадварлаг залуусын нэгэн төлөөлөл нь А.Баттулга буюу Tulgaa S’kizz. Хүмүүс бидний зөн совин, сэтгэхүй, харах өнцөг энэ бие шиг минь цор ганц. Үүнийг ч Tulgaa S’kizz-ын хальсанд буулгасан бүтээлүүд тод харуулдаг шиг санагддаг. Хүний амьдралын утга учир хүлээлтэд, хөгжим сонсоод уярах тэр биеийн илэрхийлэлд, бусдыг ширтэн ажих харцанд, ямар ч амьдралтай байсан түүнээсээ аз жаргал мэдэрч чадах сэтгэлийн дотоод мөн чанарт л байдаг гэдгийг энэ залуу бүтээлдээ гүн тусгажээ. Энэ ч утгаараа цахим орчинд нийтэлсэн цөөн хэдэн зургууд нь олны анхаарлыг татаж, талархлыг хүртдэг болов уу. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
–Гэрэл зурагт уруу татсан хүн тань ах маань гэж хэлсэн. Түүний тавьсан саналд ямагт талархдаг болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Ах маань өөрөө гэрэл зурагчин мэргэжилтэй хүн. Анх “Камер барьж үзэх үү” гэж санал болгосноор гэрэл зурагтай холбогдсон юм. Тухайн үед би аравдугаар анги буюу яг өсвөр насан дээрээ явж байсан болохоор чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлье гэж бодоод гэрэл зураг авч эхэлсэн.
–Гэрэл зурагчдаас заавал асуух ёстой нэг асуулт байдаг, та ч мэдэх байх. Анхны барьсан камер?
-600D гээд “Canon” брэндийн аппарат байсан. Одоо “Canon” 5d mark.
–Өөрийн чинь авсан баримтат бүтээлүүдийг харж байхад тухайн агшинг урьдаас мэдчихсэн байсан юм шиг онож авсан кадрууд их олон юм. Мэдээж урьдчилаад таах боломжгүй. Гадуур явахдаа хүмүүсийг маш нарийн ажигладаг бололтой?
-Өнөөдрийн зураг авалт яг ийм байна гэсэн зорилго тавиад гардаг. Цаг зав гаргаж, орчин тойрноо удаан ажиглана. Гудамж талбай, автобусны буудал гээд их явна. Дахин давтагдахгүй агшин буулгахын тулд аль болох хүн их хөглөрсөн буюу яг л амьдрал харагддаг тийм орчин хэрэгтэй байдаг. Яагаад ч юм надад энэ бүхэн автобусны буудал дээр хамгийн их байдаг юм шиг. Хүмүүсийн аз жаргал, бодол эргэцүүллийг хальсанд буулгахад автобусны буудал дээрх өрнөл яг тохирдог.
-Зурагчин хүнд нэг зовлон байдаг даа. Камергүй гарсан үед маш гоё зураглал, агшин таарах нь олонтаа. Чамд ч бас цөөнгүй тохиолдоно биз?
-Тэгдэг шүү. Камергүй явж байхад гоё, гоё агшин харагдана. Алдах үе байхад азаар утсаараа дараад өнгөрөх үе ч бий. Гэхдээ ихэнх үед ажиглаад, хүлээж байгаад авсан агшингууд илүү гоё гардаг юм шиг.
-Чамаас олзуурхаж харсан зүйл маань баримтат гэрэл зургийн чиглэлд түлхүү ажиллаад байх шиг санагдсан. Чиний үеийнхний дийлэнх нь гял цал буюу хэлбэрт дурлах нь их?
-Миний хувьд ч гэсэн зураг авч байх эхэн үедээ загвар, хөрөг гээд гоё л харагдах фотод дурладаг байлаа. Харин одоо сонирхол маань өөрчлөгдөөд энгийн зүйлээс гоо сайхныг, амьдралын илэрхийллийг харах гэж их хичээдэг болсон.
-Хотын гудамжинд өндөр өсгийт дээр алхах Хандмаагийн зураг тун сонин, содон тусч байна лээ. Тэр агшин бүтсэн түүхээс хуваалцаач?
-Тэр өдөр бас л зураг авах гээд Гандангийн хажуугаар явж байсан юм. Эмэгтэйг нэлээд холоос харсан л даа. Тэгээд араас нь гүйж очиж байж дарсан. Хүний зургийг урдаас нь хамаагүй дарж болохгүй болохоор араас нь л хэдхэн кадр дарж амжсан.
-Чи сайн зураг авахын тулд хүмүүсийг их ажигладаг гэлээ. тэд чамайг хэр анзаарч байна. Чиний урдаас ямар ааш гаргах юм. Мэдээжийн хэрэг танихгүй хүн өөрийнх нь зургийг дарахад хэн ч таатай хандахгүй л дээ?
-Би автобусны буудлаар их явдаг гэсэн дээ. Тэгэхдээ тэнд байгаа хүн бүрийг анзаарч хардаг. Хөгшин залуу, инээж баярласан, зодолдож уурласан гээд… Томчууд яг өөр өөрсдийнхөө зүйлд анхаарлаа хандуулаад намайг анзаардаггүй юм билээ. Бодох зүйл ихтэй байдаг юм шиг. Харин анзаарч хардаг нь хүүхдүүд. Тэд үнэхээр гярхай. Намайг нэг харлаа, хоёр харлаа гурав дахиас нь бие биенээ хараад мэндэлнэ. Үнэхээр хөөрхөн, бас сонирхолтой. Ингээд бодохоор би өөрөө яг хүүхэд шиг ч юм шиг, бүх зүйлийг сонирхоно, сонжино, цоо шинээр харах гэж хичээнэ. Ер нь ажиглаад байсан миний зургуудад хүүхэд их орж ирдэг болсон байна. Хүүхэд, автобус л болоод байна (инээв).
-“Амьдралын дөрвөн үе…” нэртэй бүтээл тань цахим орчинд нэлээд түглээ. Энэ кадрыг буулгасан мөчийг эргэн дурсаач?
-Тэр зураг маань өөрт ч их таалагддаг. “Автомашингүй өдөр” байсан. Тухайн хүн ямар байсныг мэдэхгүй ч надад хамгийн аз жаргалтай хүн шиг санагдсан. Инээмсэглээд л, хүмүүсийг хараад л. Хүмүүс авто замаар алхаж, хүүхдүүд тоглоод л. Энэ бүх зураглалыг миний зургийн гол дүр үнэхээр сайхан байсан юм болов уу. Цахим орчин ч маш эерэгээр хүлээж авсан.
-Чиний хувьд фэйсбүүкт нийтэлсэн зурганд чинь дарсан лайк, шэйр, комментооснийгмийн сэтгэлзүй, хандлагыг мэдээд авчихдаг болов уу. Хүмүүс түлхүү ямар төрлийн зурагт эерэг хандлагатай байдаг вэ?
-Ажиглаад байхад зүгээр нэг гоё зураг биш эгэл амьдрал харуулсан байх тусам эерэгээр хүлээж авдаг болсон байна. Өөрөөр хэлбэл, өөрсдийнх нь ажиглаж хараагүй өнгөрүүлчихээд байдаг зүйлийг гаргаад ирэхээр сайхан санагддаг бололтой.

Амьдралын дөрвөн үе…
-Тэр ч тийм шүү. ингэхэд зурагчид хөрвөх чадвар тун сайнтай хүмүүс гэж би боддог юм. Чиний хувьд богино хэмжээний кино бүтээж, “Алтан хальс” Олон улсын кино наадамд амжилттай оролцжээ?
-Зураг авч явахдаа өөрийгөө давхар хөгжүүлсээр л байсан юм байна. Үүнийгээ сүүлийн үед их анзаарлаа. Ер нь тал талын авьяасаа хөгжүүлэхгүй бол болохгүй нь. Ведио оролдож, богино хэмжээний кино бүтээл хийлээ. “Алтан хальс” Олон улсын кино наадмын “Хүүрнэлт богино хэмжээний кино” төрөлд өөрийн найруулж, тоглосон “Хөрөг” бүтээлээр өрсөлдөж, шалгарсан. Киноны санааг товч өгүүлбэл, халаасны хулгайч маш ажигч хүн. Тэр хүмүүсийг хамгийн сайн анзаардаг гэж өөрийгөө бодож байсан ч түүнийг гэрэл зурагчин аль хэдийнэ ажиглааж, дагаад зургийг нь авсан байдаг тухай юм.
-Гэрэл зурагчдын хувьд нэг том бэрхшээл бий. Энэ бол оюуны өмч. Чиний тухайд энэ асуудалтай хэр тулгарч байна?
-Санал нэг байна. Та анзаарсан бол би цахим орчинд бүтээлээ тэр бүр нийтлээд байдаггүй шүү. Цөөхөн хэдэн зураг л бий.
-Миний бодлоор арилжааны салбар гэрэл зургийн ач холбогдол, давуу талыг илүүтэй мэдэрч, үнэлж хараад байдаг. Чөлөөт уран бүтээлчдийн хувьд энэ мэргэжлээрээ дагнаад амьдрал ахуйгаа авч явна гэдэг бас л бэрх?
-Үнэн. Арилжааны салбар хөрөнгө мөнгөнөөс эхлээд юм юмаараа илүү байна л даа. Хүмүүс сонирхох нь ч их болж.
Бидний яриа энэ хүрээд өндөрлөсөн юм. Залуу уран бүтээлчийн дуран авай үргэлжид хурц байх болтугай.
Are foreign drugstores clinically appropriate for Americans today

detske adidas tenisky
2020-04-06
detské topánky http://blowball.sk/brand/10-bistfor