Нидерландын Хаарлем хот махны хэрэглээ болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгынхоо хүрээнд олон нийтийн газар махны сурталчилгаа явуулахыг хориглосон дэлхийн анхны хот болж магадгүй байна.

Амстердамаас баруун зүгт оршдог, 160,000 орчим хүн амтай Хаарлем хот махыг уур амьсгалын хямралд хувь нэмэр оруулдаг бүтээгдэхүүний жагсаалтад нэмсний дараа 2024 оноос эхлэн зар сурталчилгааны хоригийг хэрэгжүүлэхээр болжээ.

Хаарлемын автобус, хамгаалах байрууд, олон нийтийн газрын дэлгэцэн дээр зар сурталчилгаа явуулахыг хориглохоор шийдсэн нь махны салбарын зүгээс шүүмжлэл дагуулсан байна.

Сүүлийн үеийн судалгаагаар хүнсний үйлдвэрлэл нь дэлхийн дулааралд нөлөөлж буй хорт хийн гуравны нэгийг бүрдүүлдэг бөгөөд үүнээс малын махны үйлдвэрлэл ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс хоёр дахин их бохирдол ялгаруулдаг болохыг тогтоогоод байгаа.

Нүүрстөрөгчийн давхар ислийг шингээдэг ой модыг малын бэлчээрт зориулж огтолдог, тэжээлд нь ашигладаг бордоо азотоор баялаг тул агаар, усны бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, озоны цооролд нөлөөлдөг. Мөн мал аж ахуй метаныг их хэмжээгээр ялгаруулдаг. НҮБ-ын мэдээлснээр метан зэрэг хүний ​​гараар бий болсон хүлэмжийн хийн 14 гаруй хувь нь уг салбараас ялгардаг байна.

Махны сурталчилгааг хориглох тухай хуулийн төслийг боловсруулсан “GroenLinks” намын зөвлөлийн гишүүн Зигги Клазес “Энэ бол хүмүүс гал тогоондоо юу жигнэж, шарж байгааг хянах тухай асуудал биш. Хэрэв хүмүүс махаа үргэлжлүүлэн идэхийг хүсэж байвал энэ тэдний сонголт. Гэхдээ бид цаг уурын хямралын шалтгааны нэг хэсэг болох хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахыг уриалж чадахгүй” гэж нэгэн ярилцлагадаа хэлжээ.

Уг саналыг үгүйсгэх хүмүүс олон байгаа гэдгийг тэр хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ үүнийг дэмжих хүмүүс ч мөн олон байгаа бөгөөд олон газрууд туршиж үзэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн тухай Клазес мэдэгдэв.

2024 оноос хэрэгжиж эхлэх уг хоригт баярын үеийн нислэг, хурмал түлш, түлшээр ажилладаг автомашинууд мөн хамаарах гэнэ. Одоогоор Амстердам, Гааг зэрэг хотууд агаарын тээврийн болон хурмал түлшний салбарын сурталчилгааг аль хэдийн хориглосон байна.

“Greenpeace”-ийн судалгаагаар 2050 он гэхэд хорт хийн ялгарлыг бүрэн зогсоохын тулд нэг хүнд ногдох жилийн махны хэрэглээг 24 кг хүртэл бууруулах шаардлагатай гэж тооцоолсон байна. ЕХ-ны одоогийн дундаж 82 кг байдаг бол тус блокийн хамгийн том мах экспортлогч Нидерландад 75.8 кг байдаг байна.

Эх сурвалж: The Guardian

#мах, #Нидерланд, #Хаарлем,