Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Самарканд хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байгаа тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мягмар гарагт сэтгүүлчдэд мэдэгдсэн.
Тэгвэл Путин ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзахаар тохиролцсон болохыг Оросоос Бээжинд суугаа төлөөлөгч Андрей Денисов өнөөдөр мэдэгдэв.
Тэрээр сэтгүүлчдэд хандан “Арав хүрэхгүй хоногийн дараа бид ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчдын ээлжит уулзалтыг Самаркандад хийх гэж байна, уулзалтын бэлтгэл ажил үргэлжилж байна. Ерөнхийдөө энэ дээд хэмжээний уулзалт сонирхолтой болно гэж таамаглаж байгаа. Учир нь энэ нь цар тахлаас хойших анхны бүрэн хэмжээний дээд хэмжээний уулзалт юм” гэж хэлсэн байна.
Денисов үргэлжлүүлэн “Дээд хэмжээний уулзалтын үеэр чуулганы нэгдсэн хуралдаан, янз бүрийн бүлгийн уулзалтууд болох бөгөөд бид нарийвчилсан хөтөлбөрийн дагуу удирдагч нарын хооронд бүрэн хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Бид одоогоор Хятадын түншүүдтэй хамтран ажиллаж байна” гэж мэдэгджээ.
Ши, Путин нарын уулзалт нь Орос Украинд түрэмгийлснээс хойш хоёр орны удирдагчийн анхны нүүр тулсан уулзалт болох бөгөөд коронавирусийн тахлын эхний өдрүүдээс хойших Ши Жиньпинийн анхны гадаад айлчлал байх болно.
Сүүлийн жилүүдэд барууны орнуудтай зөрчилдөөнтэй байгаа Москва, Бээжин харилцаагаа улам гүнзгийрүүлж байгаа бөгөөд Орос Украин руу довтлохоос долоо хоногийн өмнө Ши, Путин нар “хязгааргүй” түншлэлийн харилцаагаа тунхагласан. Үүний дараа Бээжин Украины түрэмгийллийг буруушаахаас татгалзаж, мөргөлдөөнд НАТО болон АНУ-ыг буруутгасан билээ.
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт есдүгээр сарын 15-16-нд Узбекистаны Самарканд хотод болно. ШХАБ-д Энэтхэг, Казахстан, Киргиз, Хятад, Пакистан, Орос, Тажикистан, Узбекистан улсууд багтдаг. Харин Афганистан, Беларусь, Иран, Монгол улсууд ажиглагч, Азербайжан, Армени, Камбож, Балба, Турк, Шри Ланка улсууд түнш орнуудын статустай байна.
Эх сурвалж: Tass

#Путин, #ши жиньпин,