Дайны эхэн үед Владимир Путиний Украин дахь дээд төлөөлөгч Украиныг НАТО-д элсүүлэхгүй байх талаар Киевтэй урьдчилсан тохиролцоонд хүрсэн ч Путин үүнийг няцааж, цэргийн кампанит ажлаа үргэлжлүүлсэн гэж Путинтэй ойр гурван эх сурвалж мэдээлэв.

Тухайн үед Украин гаралтай Дмитрий Козак нь Киевтэй тохиролцоонд хүрч чадсан тул Украиныг эзлэн түрэмгийлэх шаардлагагүй болсон гэж үзэж байгаагаа Путинд хэлсэн байна.

Өмнө нь хэлэлцээрийг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан Путин Козакийг энхийн гэрээг танилцуулах үед Украины нутаг дэвсгэрийн зарим хэсгийг өөртөө нэгтгэх зорилгоо өргөжүүлсэн гэдгээ тодорхой хэлээд, гэрээ байгуулахаас татгалзсан гэж эх сурвалжууд мэдэгджээ.

Козак энэ мэдээлэлд хариу өгөөгүй бол Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ийм зүйл хэзээ ч болоогүй. Энэ бол туйлын ташаа мэдээлэл” гэж мэдэгдэв.

Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк мөн хэлэлцээрийн талаарх асуултад хариу өгөөгүй бөгөөд урьдчилсан тохиролцоонд хүрсэн гэдгийг ч батлаагүй байна. Харин “Өнөөдөр бид Оросын тал хэзээ ч энх тайвнаар асуудлыг шийдэх сонирхолгүй байсан гэдгийг тодорхой ойлгож байна” гэж хэлжээ.

Хоёр эх сурвалжийн хэлснээр хоёрдугаар сарын 24-нд түрэмгийлэл эхэлснээс хойш хэдхэн өдрийн дараа Козак Оросын шаардсан нөхцөлүүдийг Украинтай тохиролцоод, гэрээнд гарын үсэг зурахыг Путинд зөвлөсөн аж.

Харин энэ талаар мэдээлэлтэй гурав дахь эх сурвалж Козакийг довтолгооны өмнөхөн хэлэлцээрийг Путинд санал болгож, татгалзсан хариу авсан гэж зөрүүтэй мэдээлэл өгсөн байна.

Өдгөө 63 настай Козак нь 1990-ээд онд Санкт-Петербург хотын захирагчийн албанд хамт ажилласнаасаа хойш Путинд үнэнчээр зүтгэж, 2020 оноос хойш Донбассын асуудлаар Киевтэй яриа хэлэлцээр хийх ажлыг хариуцжээ.

Козак нь түрэмгийлэл эхлэхээс гурав хоногийн өмнө Кремльд болсон Оросын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд оролцсон бөгөөд тэнд Путин цэргийн болон аюулгүй байдлын дарга нар, гол туслахуудаа цуглуулаад, Украины зүүн хэсэг дэх салан тусгаарлагчдыг албан ёсоор хүлээн зөвшөөрөх төлөвлөгөөгөө танилцуулсан билээ.

Эх сурвалжуудын хэлснээр хуралдааны үеэр Козак Орос-Украины нөхцөл байдлыг хурцатгах аливаа арга хэмжээг эсэргүүцэж байгаагаа тодорхой илэрхийлсэн байна.

Дайн эхэлснээс хойш Козак Кремлийн тамгын газрын орлогч даргын албан тушаалдаа хэвээр байгаа боловч Украины хэргийг зохицуулахаа больсон гэж “Reuter” агентлагтай ярилцсан зургаан эх сурвалж мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

#Путин, #Украины дайн,