Энэ долоо хоногт Хойд Солонгос улс АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан пуужингийн сургуулилалт, АНУ нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцоо тус бүс нутаг руу илгээсэн явдлын хариуд Японыг чиглүүлэн баллистик пуужин харвасан.

Тэгвэл Пхеньян пүрэв гарагт дахин ойрын тусгалтай хоёр баллистик пуужинг Японы зүүн эрэг рүү харвасан байна.

Энэ нь нь Хойд Солонгосын сүүлийн 12 хоногт туршиж буй зургаа дахь пуужин бөгөөд мягмар гарагт Хойд Солонгос Японы дээгүүр дунд тусгалтай пуужин (IRBM) харваснаас хойших анхны тохиолдол юм.

Сүүлийн пуужингийн тухай Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний нэгдсэн хороо болон Японы засгийн газар тус тусдаа мэдэгдэл хийсэн байна.

Японы Ерөнхий сайд Фумио Кишида сэтгүүлчдэд хандан “Энэ бол есдүгээр сарын сүүлчээс хойш богино хугацаанд харвасан зургаа дахь пуужин болж байна” гэж хэлээд, “Үүнийг огт тэвчиж болохгүй” гэж хатуу мэдэгджээ.

Хойд Солонгосын мягмар гарагт хөөргөсөн пуужингийн асуудлаар АНУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлтэй ярилцсаныг Хойд Солонгос буруушаасан бөгөөд үүнээс нэг цагийн дараа Пхеньян хоёр пуужин хөөргөсөн байна.

Тус улсын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцыг Солонгосын хойгийн усан хилд байрлуулсан явдлыг буруушааж байгаа бөгөөд үүнийг бүс нутгийн тогтвортой байдалд ноцтой аюул учруулж байна гэж үзэж байгаа аж.

Өмнөд Солонгос болон АНУ-ын арми Хойд Солонгосын зүүн хэсэгт пуужингийн сургуулилалт явуулсныхаа дараа “USS Ronald Reagan” болон түүнийг дагалддаг байлдааны хөлөг онгоцнуудын цохилтын бүлгийг бүс нутагт гэнэт байрлуулсан. Энэ нь Хойд Солонгос энэ долоо хоногт Японы дээгүүр дунд тусгалтай баллистик пуужин хөөргөсөнтэй холбоотой бөгөөд 2017 оноос хойш Пхеньяны зэвсгийн туршилтын эсрэг холбоотнуудын өгч буй хамгийн хурц хариу үйлдэлд тооцогдож байна.

Пүрэв гарагт хөөргөсөн эхний пуужин 100 км-ийн өндөрт нисэж, 350 км-ийн зайг туулсан бол хоёр дахь пуужин 50 км-ийн өндөрт нисэж, 800 км замыг туулж, жигд бус замаар ниссэн байх магадлалтай гэж Японы Батлан хамгаалахын сайд Ясуказу Хамада мэдэгдэв.

Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний нэгдсэн хорооны мэдэгдсэнээр пуужинг Хойд Солонгосын нийслэл Пхеньяны ойролцоох газраас хөөргөсөн байна.

Эх сурвалж: Reuters

#баллистик пуужин, #Хойд солонгос,