Оросын томоохон пуужингийн цохилтын дараа “Их долоо”-ийн бүлгийн удирдагч нар виртуал байдлаар хуралдаж, Украиныг үргэлжлүүлэн дэмжиж, цэргийн болон хүмүүнлэгийн тусламжаа нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдэв.

Даваа гарагт Оросын арми Украин даяар олон газарт пуужингийн цохилт өгсний улмаас 19 хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан. Мягмар гарагт агаарын довтолгоо үргэлжилсээр, цахилгаан станц зэрэг иргэний дэд бүтцэд томоохон хохирол учраад байна.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин сүүлийн үеийн халдлагуудыг өнгөрсөн бямба гарагт Крымийн гүүрэн дээр болсон дэлбэрэлтийн хариу гэж мэдэгдсэн.

Харин барууны удирдагч нар байдлыг улам хурцатгаж байгаад Оросыг буруушааж, мягмар гарагт “Их долоо”-ийн бүлэг Украиныг дэмжих амлалтаа дахин илэрхийллээ.

“Бид санхүү, хүмүүнлэг, цэрэг арми, дипломат болон хууль эрх зүйн дэмжлэг үзүүлсээр байх бөгөөд шаардлагатай хугацаагаар Украины талд тууштай зогсох болно” гэж тус бүлэг мэдэгдэлдээ дурджээ.

Түүнчлэн Украины дөрвөн бүс нутгийг өөртөө нэгтгэх гэсэн Путиний оролдлогыг тус холбоо буруушаасан байна.

Мөн бүлгийн виртуал хурлын үеэр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский тус улсын агаарын довтолгооноос хамгаалах хүчин чадлыг нэмэгдүүлэхийг “Их долоо”-ийн удирдагч нараас хүсжээ.

Зеленский мөн холбооноос Украин-Беларусийн хил дээр хяналтаа нэмэгдүүлж, олон улсын төлөөлөгчийн газарт дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

Үүний зэрэгцээ, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Украиныг дэмжсээр байх болно гэдгээ мэдэгдэв.

Дайны улмаас зэр зэвсгийн нийлүүлэлт багассан бөгөөд зэвсгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх асуудлаар гишүүн орнууд болон батлан ​​хамгаалахын компаниудтай ярилцаж байгааг тэрээр дурджээ.

Путиний шууд бус заналхийллийн дараа НАТО Оросын цөмийн хүчнийг анхааралтай ажиглаж байгаа ч одоогоор ямар нэгэн өөрчлөлт ажиглагдаагүй болохыг Столтенберг мэдэгдэв.

Түүнчлэн НАТО-ийн хувьд чухал ач холбогдолтой дэд бүтцэд халдсан тохиолдолд эвсэл “нэгдмэл, шийдэмгий хариу арга хэмжээ” авна гэж анхааруулсан байна.

Эх сурвалж: BBC

#Их долоогийн бүлэг, #Нато, #ОРос, #Украины дайн,