Өнгөрсөн долоо хоногт Оросын “RT” телевизийн хөтлөгч Антон Красовский нэгэн нэвтрүүлгийн үеэр Оросыг шүүмжилсэн Украины хүүхдүүдийг усанд живүүлж эсвэл шатааж алах хэрэгтэй гэж ярьсан байна.

Үүний дараа Украин Оросын төрийн мэдэлд байдаг “RT” хэвлэл мэдээллийн хэрэгслийг геноцидийг өдөөн турхирсан гэж буруутгажээ.

Европын холбооны хориг арга хэмжээнд өртсөн “RT” телевизийн дайныг дэмжигч хөтлөгч Красовский нэгэн нэвтрүүлгийн үеэр Оросын шинжлэх ухааны зөгнөлт зохиолч Сергей Лукьяненкотой ярилцсан байна. Энэ үеэр Лукьяненко анх 1980-аад онд Украинд очих үед тэндхийн хүүхдүүд Украин Москвад эзлэгдээгүй байсан бол илүү сайхан амьдрах байсан гэж ярьж байсан тухай өгүүлжээ.

Хариуд нь Красовский “Тэднийг Тис (гол)-ын усанд живүүлэх хэрэгтэй байсан юм,” эсвэл тэднийг овоохой руу чихэж оруулаад, шатааж болно гэж хэлсэн байна.

Мөн тэрээр Оросын цэргүүд Украины өндөр настай эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн гэх мэдээллийг дурдаад, дооглон инээжээ.

Уг ярилцлагын богино хэсгийг Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба “Twitter”-ээр хуваалцсан байна.

https://twitter.com/JuliaDavisNews/status/1584054018145685504?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1584161496086417409%7Ctwgr%5E6b1ca5db96013f26542f9b4b5bc46c26562b815c%7Ctwcon%5Es3_&ref_url=https%3A%2F%2Fwww.reuters.com%2Fworld%2Feurope%2Fukraine-urges-global-ban-russias-rt-after-presenter-calls-drowning-ukrainian-2022-10-23%2F

Тэрээр “‘RT’ телевизийг хориглоогүй байгаа засгийн газрууд геноцидийг өдөөн турхирч буй энэ хэсгийг заавал үзэх ёстой. (бид энэ хүнийг шүүх болно) Энэ бол үг хэлэх эрх чөлөө биш. Дэлхий даяар ‘RT’-ийг хориглох хэрэгтэй” хэмээн жиргэжээ.

Тус телевиз украин хүүхдүүдийг живүүлж алах талаар ярьсан хөтлөгчийг ажлаас нь түдгэлзүүлж байгаагаа мэдэгдсэн байна.

Кремлийн хяналтад байдаг Оросын төрийн телевиз нь Москвагийн Украин дахь түрэмгийллийг идэвхтэй дэмждэг. Хөтлөгчид нь Оросын дайны гэмт хэргийн талаарх мэдээллийг байнга үгүйсгэж, олонх нь эфирийн цагаар Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг илүү түрэмгий арга хэмжээ авахыг уриалдаг байна.

Эх сурвалж: Reuters

#RT, #Антон Красовский, #ОРос,