Ням гарагийн орой Филиппиний Себу олон улсын нисэх онгоцны буудалд 173 зорчигчтой “Korean Air Lines Co Ltd” компанийн нисэх онгоц хөөрөх зурвасыг давж осолдсон байна. Агаарын тээврийн компанийн мэдээлснээр бэртэж гэмтсэн хүн байхгүй бөгөөд бүх зорчигчдыг аюулгүй нүүлгэн шилжүүлжээ.
Сөүлээс Себу чиглэлд нисэж байсан “Airbus SE A330” онгоц цаг агаарын таагүй үед хоёр удаа газардах оролдлого хийж, орон нутгийн цагаар 23:07 цагт гурав дахь удаагаа оролдлого хийхдээ зурвасыг давж осолдсон гэж “Korean Air” даваа гарагт мэдэгдэв.
“Зорчигчдыг орон нутгийн гурван зочид буудалд хүргэж, бусад нислэгүүдийг шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна” гэж агаарын тээврийн компани “KE361” нислэгийн талаар мэдэгдсэн байна. Мөн ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа тухай дурджээ.
“Korean Air”-ийн цахим хуудсанд тус компанийн Ерөнхийлөгч Кихон Вугийн уучлалт гуйсан мэдэгдэл нийтлэгджээ. Түүний хэлснээр Филиппин болон Өмнөд Солонгосын эрх баригчид ослын шалтгааныг тодруулахын тулд хамтарсан шалгалт явуулахаар болсон байна.
Ву мэдэгдэлдээ “Бид аюулгүй ажиллагаа явуулах амлалтдаа бат зогссон хэвээр байгаа бөгөөд алдаагаа дахин гаргахгүйн тулд чадах бүхнээ хийх болно” гэв.
Нислэгийн хяналтын “FlightRadar24” сайтад мэдээлснээр “Korean Air” компани осолд өртсөн “А330-300” онгоцыг 1998 онд шинээр нь авч байжээ. Себуд газардах зарим нислэгүүдийг өөр нисэх онгоцны буудал руу шилжүүлж, зарим онгоцыг буцаасан гэж тус сайт мөн мэдээлсэн байна.
Себу нисэх онгоцны буудал хөөрөх зурвасаа түр хааж, орон нутгийн болон олон улсын бүх нислэгүүдийг дараагийн мэдэгдэл хүртэл цуцалсан гэж өөрийн “Facebook” хуудсаараа мэдэгдэв.
1997 оноос өмнө “Korean Air” компанийн аюулгүй байдлын үзүүлэлт муу байсан ч “Boeing Co” болон” Delta Air Lines Inc” зэрэг гадаадын компаниудтай хамтарч стандартаа сайжруулснаас хойш зорчигчдын аминд хүрсэн осол гаргаагүй байна.
Эх сурвалж: Reuters

#Korean air, #себу,