ХӨСҮТ, КОICA-тай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотод хэрэгжүүлэх сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах нь” төслийн нээлт боллоо.
Сүрьеэ нь амь насанд аюултай арван өвчний нэг бөгөөд Монголд халдварт өвчний нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа аж. Тодруулбал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар манай улс сүрьеэгийн тархалт, сүрьеэгийн өвчлөлөөс шалтгаалсан нас баралт ихтэй Номхон далайн баруун бүсийн долоон орны тоонд оржээ.
Манай улсад жилд дунджаар 4,000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж, үүний арван хувь нь хүүхдэд тохиолдож буй бөгөөд нийт өвчлөгсөдийн 70 хувь нь хөдөлмөрийн буюу 16-45 насныхан байгаа нь харамсмаар.
Жилд 200 орчим хүн энэ өвчнөөс болж эндэж, зөвхөн 2016 онд 2,380 хүн хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас группт орсон байна. Энэ тоо жилээс жилд өсөж байгаа нь анхаарахгүй орхиж болохгүйг сануулна.
Мөн хүүхдүүд сүрьеэгээр өвчилсөөр байгаа бөгөөд 2022 он гарснаас хойш хоёр хүүхэд энджээ.

#КОICA, #онцлох зураг, #сүрьеэ, #хөсүт,