Орос улс Украины Херсон хотыг хамгаалахын тулд Днепр мөрний баруун эрэг рүү “1,000 хүртэлх” тооны дайчлагдсан цэрэг илгээсэн тухай Украины зэвсэгт хүчин баасан гарагт мэдэгдэв.

“Facebook”-т нийтлэгдсэн мэдэгдэлд дурдсанаар бүс нутгийн Оросыг дэмжигч эрх баригчид энгийн иргэд болон эмнэлгийн тоног төхөөрөмж зэрэг эд зүйлсийг Днепр мөрний зүүн эрэг рүү зөөж байгаа ба энэ хооронд “баруун эрэгт буюу Херсоны бүс нутагт 1,000 хүртэлх тооны дайчлагдсан цэргийн албан хаагчид дайсны бэхлэлтийг хамгаалж байна” гэжээ.

“Цэргүүд бүс нутгаас дүрвэсэн оршин суугчдын гэрт суурьшиж байна” гэж Украины зэвсэгт хүчин мэдэгдэв.

Орос улс Днепр мөрний баруун эрэгт орших Херсон хотын төлөөх тулалдааны өмнө хамгаалалтаа бэхжүүлж, хүчээ зузаатгаж байгаа тухай Киев өмнө нь мэдээлж байсан.

Баасан гарагт Их Британийн Батлан ​​хамгаалах яам мөн Москва Днепр мөрний баруун эрэгт байрлаж буй өөрийн хүчийг зузаатгахын тулд “дайчлагдсан нөөц хүчин” илгээсэн байх магадлалтай гэж өдөр тутмын тагнуулын мэдээлэлдээ дурджээ.

Эдгээр цэргүүдийг маш бага түвшинд бэлтгэгдсэн гэж тус яам үзэж байгаа аж.

Түүнчлэн сүүлийн зургаан долоо хоногт Украины нутаг дэвсгэр дэх Оросын арми “урт хугацааны, хамгаалалтын байрлалд” шилжсэн нь “Украин дахь дутуу эсвэл муу бэлтгэгдсэн цэргийн хүчин зөвхөн хамгаалалтын ажиллагаа явуулах чадвартай” гэсэн бодитой үнэлгээтэй нийцэж байна гэж Их Британийн БХЯ дүгнэсэн байна.

Эх сурвалж: CNN

#ОРос, #Украины дайн, #Херсон,