ХЭРЭГ ЗӨРЧИЛ

Согтуугаар жолоо барьсан таван зөрчил гарав

Гэрэл зургийг MPA.mn

Энэ сарын 16 буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 45 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүний 25 нь зам тээврийн ослын шинжтэй байсан аж.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нэг хүн гэмтсэн байна. Мөн алба хаагчид гудамж, замд хяналт хийсэн ба шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон таван жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Жолооч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, сахилга баттай хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: ТЦА

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet