COVID-19

Даваа гарагаас эхлэн “COVID-19”-ийн шинжилгээг иргэдээс үнэ төлбөргүй авна

“Өнөөдрийн байдлаар 2,000 орчим иргэнд коронавирусийн шинжилгээ хийгээд байна” гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээллээ.

Мөн тэрбээр “Даваа гарагаас эхлэн иргэд 11 цэгт “COVID-19″-ийн шинжилгээг үнэ төлбөргүй өгч болно. Улаанбаатарт байгуулсан 11 цэгт өнөөдрийн байдлаар 400 гаруй хүнээс шинжилгээ авсан. Ингэхдээ түргэвчилсэн антиген, PCR гэсэн хоёр төрлийн шинжилгээ авч, баталгаажуулж байгаа” гэлээ.

Сэлэнгэ аймагт шинжилгээ авах хоёр цэгийг өнөөдрөөс байгуулж, 200 гаруй хүнээс шинжилгээ авсан байна. Дархан-Уул аймагт мөн шинжилгээ авах ажил хийгдэж байна. Одоохондоо зөвхөн халдвартай иргэдийн хавьтал болсон хүмүүс өгч буй аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet