НИЙГЭМ

Т.Батмөнх “Эрдэнэт” үйлдвэрээс төрсөн тэрбумтнуудын буухиаг үргэлжлүүлэв

Төрөөс төрсөн тэрбумтан гэх нэршил сүүлийн жилүүдэд их дэлгэрэв. Арга ч үгүй биз, үнэхээр ард түмний төсвийн мөнгөнөөс тэрбумтнууд төрдөг нь үнэн. Үүний тод жишээ бол   “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Түмэн-Аюушийн Батмөнх юм. Тэрбээр 2017 онд 10 гаруй сая төгрөгийн орлоготой байлаа. Харин 2019 онд жилийн орлого нь 700 сая хол давав. Хоёрхон жилийн дотор түүний орлого 70 дахин өсөв. Гурван орон сууц, хашаа байшин нэг, үйлчилгээний зориулалттай газар нэг, хоёр граш гээд нэг тэрбум 567 сая төгрөгөөр үнэлэгдэнэ. 145 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр машин…

Мэдээж хурдан удмын адуутай гэж байгаа. 2019 оны ХОМ-тээ мэдүүлснээр 56 хурдан удмын адуу, 85 адуу, 36 хонь, 63 үхэр тоолуулжээ. Нэг байршилд эзэмших эрхтэй 1362 м2, хоёр байршилд өмчлөх эрхтэйгээр 1058м2, 5000 м2 газартай, 375 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэлтэй. 186 сая төгрөгийн хадгаламжтайгаас гадна “Эрдмийн тана” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. Тус компани ломбард, хүнсний дэлгүүр, цайны газар, гадаад худалдаа, гадаад хэлний сургалт, хүнсний ногоо, үрслэг тариалалт, газар тариалан эрхлэх эрхтэй. Үүнийг одоо төрөөс төрсөн тэрбумтан гэхгүй бол хэнийг төрөөс төрсөн тэрбумтан гэх вэ, та минь ээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet