ИРГЭНИЙ ӨНЦӨГ

Өвөр Монголын есөн тэмцэгч амиа алдаж, 5000 гаруй хүн баригдсан

Зураг дээр Өвөр Монголын домогт тэмцэгч Янжиндулам нөхрийн хамт. Суугаад удаагүй. Гэтэл хүүхдүүдийг хятадчилах бодлогыг шүүмжлэв гээд гэрийн хориог нь 10 жилийн ял болгож, яаран шоронд илгээв. Эхнэрийнхээ үзэл санааг дэмжсэн гээд нөхрийг нь бас яллалаа. Өвөр Монгол харгис цагдаагийн улс боллоо, бороохойн дорхи орон боллоо.

300,000 сурагч хятадчилах бодлогыг эсэргүүцсэн бойкотонд хамрагдсан байдаг. Эсэргүүцлээс болж бантахдаа БНХАУ хятадчилах бодлогоо энэ жилдээ больж байгаа гэж ойлгуулж байгаа. Гэвч хүүхдийн “концлагерийн” өргөст торны цаана бүх хичээл хятадаар орж байна гэсэн мэдээ дуулдаж байна.

Өвөр Монголд монгол сургуулиудыг хятад сургуультай нэгтгэх, татан буулгах, үндэстний гэх тодотголтой аливаа зүйлийг устгах бодлого тооцоо аль хэдийн бэлэн болжээ. Гол номлогч нь Ши Жин Пин, Шинжаан Уйгарт хэрэгжүүлсэн бодлогоо Өвөр Монголд хэрэгжүүлэх зорилготой аж. “Өвөр Монголын өдрийн сонинд” хятад монгол сургуулийг нэгтгэх, хятад монгол хүүхдийн холимог анги бий болгох, цэцэрлэгийн хүүхдүүдэд хятад хэл заах тухай таниулж сурталчилж байна. Дараа нь Ар Монголд хэрэгжүүлэх зорилготой гэдэг нь хэнд ч тодорхой.

via Munkhbayar Ch

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet