ДЭЛХИЙН МЭДЭЭ

БНАСАУ: Хар салхины үеэр хайнга ажилласан орон нутгийн албаныхныг шийтгэв

Маясак гэх хар салхи Умард Солонгосын зарим бүс нутгийг өнгөрсөн пүрэв гарагт дайрсан. Үүний улмаас тус улсын Вонсан хот болон Канвон мужид иргэд амиа алдаж, гадна зам талбай эвдэрч, тариалангийн талбай сүйтгэгдсэн юм.    

Тэгвэл энэхүү хар салхинаас урьтаж иргэдийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлээгүй орон нутгийн албаныхныг шийтгэсэн талаар Умард Солонгосын хэвлэл дамжууллаа. Орон нутгийн албаныхныг “Хайхрамжгүй зан гаргаж, хариуцлага алдсан” гэж буруутгасан ч яг ямар шийтгэл оногдуулсан нь тодорхойгүй байна.

Японыг түгшээгээд буй Хайшен сар салхи Умард Солонгосыг ч дайрч магадгүй байгааг тус улсын төрийн хэвлэл мөн дамжуулав.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet