НИЙГЭМ

“Дөрвөн төрлийн халамжийг өнөөдрөөс цахимаар авах боломжтой болсон”

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Өнөөдрөөс эхлэн нийгмийн халамж буюу

  • Насны хишиг,
  • Жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 хүртэлх настай хүүхэд асарсны тэтгэмж, 
  • Ихэр хүүхдийн тэтгэмж, Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж,
  • Одонтой ээжийн тэтгэмжийг банкинд очилгүйгээр цахимаар бүртгүүлэн, дансандаа авах боломжтой боллоо” гэсэн юм.

2019 оны байдлаар:

  • Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй ээжүүдийн мөнгөн тэтгэмжийг 81.6 мянга,
  • Одонтой ээжийн мөнгө 223.2 мянга,
  • Өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмийг  212,462,
  • Насны хишгийг 138,383 хүн авсан бөгөөд эдгээр хүн цахим системд бүртгүүлэн, шууд дансандаа мөнгөө авах боломжтой болж байна. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet