Энэ сарын 30-нд “Гэгээн Муза-15” наадам болно

“Гэгээн Муза-15” наадам тавдугаар сард болох байсан ч “COVID-19” халдварын цар тахлын улмаас хойшилсон юм. Тэгвэл олон улсын наадмын академийн шагнал гардуулах ёслол, улаан хивсний баяр энэ сарын 30-нд 17:00 цагаас “Хүн” театрт болохоор товлогджээ.
Энэ удаагийн наадамд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төвийн болон орон нутгийн театр урлагийн 10 гаруй театр, чуулга, продакшны бүтээлүүд, олон улсаас 12 орны уран бүтээлчид өрсөлдөнө. Наадамд Монгол, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО, ХБНГУ, Австри, Швейцарь, Украин, Хойд Македони, Энэтхэг, Арабын нэгдсэн Эмират, Грек, Испани, Итали зэрэг улсын уран бүтээлчид уран бүтээлүүдээрээ оролцож байна.
Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг энэхүү наадмыг 2003 оноос эхлэн зохион байгуулагдсан билээ. Гэвч сүүлийн жилүүдэд наадмын давтамжийг хоёр жилд нэг удаа болгон өөрчилж, тавдугаар сард хийдэг уламжлал тогтоод байв.

Хариулах