ЭДИЙН ЗАСАГ

Жижиг, дунд үйлдвэрийн газрыг ХХААХҮЯ-ны дэргэд байгуулав

Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрийн газрыг ХХААХҮЯ-ны дэргэд байгууллаа. Ингэснээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төрөлжүүлэн хөгжүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулан ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил авчирна гэж үзэж байна.

Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь иргэдээ ажилтай, орлоготой болгох, үүнийг дагаад эдийн засгаа дэмжих, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж гэж үзэж байгаа юм. Монгол Улсад 62 мянга гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч байдаг. Энэ салбарт 800 гаруй мянган хүн хөдөлмөрлөж, Дотоодын нийт бүтээгдэхүүний 17 орчим хувийг үйлдвэрлэж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet