COVID-19

Путин “Ковид-19”-ийн эсрэг вакцин бэлэн болж, өөрийн охин дээрээ туршсан гэж мэдээллээ

ОХУ-ын өчигдөрийн /2020.08.11/ Засгийн газрын уулзалтын үеэр “Ковид-19”-ийн эсрэг гаргасан тус улсын вакцин бэлэн болсон гэдгийг Ерөнхийлөгч Владимир Путин хэллээ.

Тэрбээр, Оросын вакцин туршилтын шаардлагатай бүхий л үе шатыг давж, үр дүнтэй байгаа нь батлагдсан гэв. Мөн Ерөнхийлөгчийн охидын нэг нь тус вакциныг хоёр ч удаа тариулж, туршилтад орсон хэмээн Кремлийн тэргүүн ярилаа. Түүний охинд эрүүл мэндийн ямар нэгэн сөрөг нөлөө ажиглагдаагүйгээр зогсохгүй, биеэнд нь “Ковид-19”-ийн эсрэг биет үүссэн гэдгийг хэлж байна.

Вакциныг бүтээх ажлыг санхүүжүүлсэн Оросын төрийн шууд хөрөнгө оруулалтын сангийн захирал Кирилл Дмитриев бөөнөөр үйлдвэрлэх ажил есдүгээр сард эхлэхийг мэдэгджээ.

Одоогийн байдлаар Латин Америк, Ойрх Дорнод, Азийн 20 улс нийтдээ нэг тэрбум гаруй тун вакцин захиалаад байгааг тэр бас хэлсэн юм. Цаашдаа жил бүр 500 сая вакцин үйлдвэрлэх боломжтой гэнэ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet