УОК-ын Шуурхай штаб: ЭСЯ-дын гадаа үймээн самуун гаргахгүй байхыг анхааруулъя

УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг ирэх ссард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарийг танилцууллаа.
Мөн гадаад орнууд дахь ЭСЯ-дын гадаа үймээн самуун гаргахгүй байхыг анхааруулъя гэсэн юм.
- 7 дугаар сарын 2-нд БНСУ руу хоёр онгоц нисгэнэ. Нислэгийг тэнд байгаа иргэдийн тоотой уялдуулж байна.
- 7 дугаар сарын 4-нд Токио хот руу
- 7 дугаар сарын 7-нд Сөүл рүү дахин хоёр нислэг хийнэ.
- 7 дугаар сарын 9-нд Туркийн Истанбул руу транзит нислэгтэй. 10-ны үүрээр Улаанбаатарт ирнэ.
- 7 дугаар сарын 15-нд Сөүл хот руу транзит зорчигч авах нислэг хийнэ. Ингэхдээ АНУ-д байгаа иргэдийг түлхүү хамруулна.
- 7 дугаар сарын 20-нд Сөүл
- 7 дугаар сарын 21-нд Токио
- 7 дугаар сарын 26-нд Европын монголчуудыг татаж авах Франкфуртийн транзит нислэг хийхээр төлөвлөлөө.

Хариулах