Долдугаар сарын 9 хүртэл халуун ус хязгаарлах хуваарь

Дулаан хангамжийн шугам тоноглолд энэ зун хийх засварын ажлын графикийг баталсан. Засварын ажлыг тавдугаар сарын 17-нд эхлүүлж, хуваарийн дагуу хэрэглээний халуун ус хязгаарлаж буй юм. Зургадугаар сарын 25-аас долодугаар сарын 9-ний өдрүүдэд дараах байршилд 14 хоног халуун ус хязгаарлаж, засвар үйлчилгээ хийнэ. Үүнд:
- Эрэл ДДТ орчмын хэрэглэгчид
- Хотын төв буюу 40, 50 мянгат
- Баруун дөрвөн зам Нарантуул зочид буудал
- V хороолол
- Хонхорын 7 байрууд
- Гоёо ХХК
- Эрчим хүчний яам
- Хос өргөө, Тэлмүүнлхам хотхон
- Автобус-1 УБДС ХК
- Цагдаагийн авто бааз
- Алтай хотхон
- Нарны хороолол
- Хуучнаар Тээврийн товчоо ДДТ-80 орчим
- Төв усан бассейн орчим
- ШУТИС, 64-р дэлгүүр
- БНХАУ-ын элчин сайдын яам орчмын хэрэглэгчид орно.
Хэсэгчлэн засвар хийх хугацаа буюу халуун ус таслах хуваарь
Эх сурвалж: УБДС

Хариулах