С.Эрдэнэ: АН төлөвлөсөн хэмжээндээ амжилт үзүүлж чадсангүй. Би намын даргын ажлаа өгнө
АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр “2020 оны УИХ-ын сонгуульд АН төлөвлөсөн хэмжээндээ амжилт үзүүлж чадсангүй. Би хариуцлагаа хүлээж намын даргын үүрэг ажлаа өгч байна” гэлээ.
2020 оны зургадугаар сарын25. УИХ-ын сонгуулийн үр дүнгээр АН 11 суудал авч, ялагдал хүлээгээд байгаа. Үүнтэй холбогдуулан АН-ын дарга С.Эрдэнэ хариуцлага хүлээж, ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдлээ. Дараагийн шинэ дарга сонгогдтол АН-ын даргын албыг УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа Ц.Туваанд шилжүүлж байна. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA
Тэрбээр намын даргын тамгыг түр хугацаанд Ардчилсан намын Дэд дарга Ц.Туваанд шилжүүлжээ.

Хариулах