УИХ-ЫН СОНГУУЛЬ 2020

Төрийн гурван өндөрлөг хаана саналаа өгөх вэ

2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт өглөө 07.00 цаг эхэллээ.

Тэгвэл Монгол Улсын төрийн гурван өндөрлөг хаана, хэзээ санал өгөх бол.

ЕРӨНХИЙЛӨГЧ:

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Ерөнхий боловсролын 48 дугаар сургууль буюу УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойргийн 8 дугаар хэсгийн санал авах байранд очиж саналаа өгнө.

ЕРӨНХИЙ САЙД:

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 11.40 цагт Ерөнхий боловсролын 48 дугаар сургууль буюу УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойргийн 8 дугаар хэсгийн санал авах байранд очиж саналаа өгнө.

ИХ ХУРЛЫН ДАРГА:

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын 3 дугаар тойрог буюу Баянхонгор аймагт саналаа өгнө. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet