COVID-19

БНХАУ-аас Монгол руу далайн бүтээгдэхүүн оруулж ирэхийг түр зогсоолоо

Улсын онцгой комисс өчигдөр үдээс хойш хуралдаж, БНХАУ-аас Монгол Улс руу далайн бүтээгдэхүүн оруулж ирэхийг түр зогсоох шийдвэр гаргалаа. Тодруулбал, энэ сарын 22-ны өдрөөс долдугаар сарын 6-ыг хүртэл 14 хоногийн хугацаанд тус улсаас далайн гаралтай бүтээгдэхүүн импортоор оруулахыг түр хориглов. 

Бээжингийн Фэнтай дүүргийн “Шиньфади” жимс, хүнсний ногоо, махны бөөний захаас коронавирусийн шинэ тохиолдол бүртгэгдсэн.  Бээжин хотын эрх баригчид коронавирусийн халдварын тархалт нэмэгдэхээс сэргийлж сургуулиудаа хаагаад байна.

“COVID-19”-ийн дэгдэлт Бээжин хотын далайн гаралтай хүнс, мах махан бүтээгдэхүүний бөөний захтай холбоотой байгаа тул импортын махны тээвэрт тавих хяналтаа чангатгаж эхэлжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet