COVID-19

“Долдугаар сарын эхний хагаст Сөүл, Токио, Станбул руу тусгай нислэг хийнэ”

Гэрэл зургийг MPA.mn

УОК-ын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.

Тэрбээр “Гадаад харилцааны яамнаас хилийн чинадад байгаа иргэдийг татан авах тусгай үүргийн нислэгийн дараагийн төлөвлөгөөг хэлэлцүүлж батлуулсан” гэж байлаа.

Тодруулбал, долдугаар сарын 1-15-ны хооронд:

  • 7 сарын 2-нд Сөүл (БНСУ-д байгаа иргэдийг татан авна)
  • 7 сарын 4-нд Япон 
  • 7 сарын 7-нд Сөүл  (БНСУ-д байгаа иргэдийг татан авна)
  • 7 сарын 9-нд Станбул (Турк болон Европод байгаа иргэдээ авчирна)
  • 7 сарын 15-нд Сөүл (Транзит зорчигчдыг авна).

Өнөөдрийн байдлаар 44 улсаас 10,355 иргэн нутаг буцах хүсэлтэй байгаагаас БНСУ, Япон, АНУ-аа ихэнх нь байгаа аж.

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet