УЛС ТӨР

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчдын томилгооны сонсголыг зохион байгууллаа

Хүний эрхийн үндэсний комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчдын томилгооны сонсголыг хоёр өдөр дараалан цахимаар /2020.06.10-11/ амжилттай зохион байгууллаа. 

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Хүний эрхийн үндэсний комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг сонгон шалгаруулалтын томилгооны сонсголд оролцохоор бүртгүүлсэн 24 хүнээс 19-ийг нь сонгон томилгооны сонсголд оруулсан юм.   

Томилгооны сонсголыг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат даргалж, бүрэлдэхүүнд Ажлын хэсгийн гишүүд болох Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан нар ажиллав. 

2020 оны зургадугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсголд оролцохоор бүртгүүлсэн Х.МөнхзулГ.Агар-ЭрдэнэБ.ЭнхболдЗ.ӨнөржаргалБ.ӨнөрмааМ.ГантулгаТ.ИхтамирБ.БаттулгаБ.НармандахС.Энхцэцэг нар, 2020 оны зургадугаар сарын 11-ний өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн Ж.ХунанГ.НарантуяаД.СүнжидС.ЭнхбаярЦ.Адъяахишиг нар, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн Ш.ЦогбаатарП.ОюунчимэгД.Цэнд-Аюуш  нар хүрэлцэн ирж, “Томилгооны сонсголын дэг” –д заасны дагуу тухайн албан тушаалд томилогдох хүсэлт гаргасан шалтгаан, зорилго, эзэмшсэн боловсрол, ажлын туршлага зэргээ танилцуулав. 

Түүнчлэн, Ажлын хэсгийн ахлагч, гишүүдийн болон цахимаар сонсголд оролцсон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, хүний эрхийн судлаачид, иргэдийн асуусан асуултад хариулж, тайлбар мэдээлэл өгсөн юм. 

Томилгоон сонсголд оролцохоор сонгогдсон Г.Наранбаатар хүрэлцэн ирээгүй учир Хүний эрхийн үндэсний комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журамд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн үндэслэлээр нэрийг нь  хасах тухай сонсгол даргалагч мэдэгдлээ. 

    Цаашид журамд заасны дагуу Ажлын хэсэг хуралдаж, томилгооны сонсголд оролцсон хүмүүсээс сонгон Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшүүлэх шийдвэр гарган Хууль зүйн байнгын хороонд нэрийг нь хүргүүлэх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet