Live
УИХ-ЫН СОНГУУЛЬ 2020

МАН: Архи, мөнгө тараах, хэм хэмжээ хэтрүүлсэн сурталчилгаа явуулах зөрчил гарсан

МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

МАН-ын Сонгууулийн штабын хэвлэлийн төлөөлөгч М.Золбаяр:

-Сонгуулийн сурталчилгаа дундаа орж байна. Энэ удаагийн сонгууль их онцлогтой. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ сонгуулиар Ерөнхий сайдаа сонгоно. Мөн 2000 онд төрсөн залуус саналаа өгнө. МАН шударга  зарчим барьж, бодлогоо ярьж, цэвэр өрсөлдье гэсэн уриа дэвшүүлсэн. Харамсалтай нь зарим улс төрийн нам, эвсэл харлуулан гүтгэх, доромжлох үйл ажиллагааг явуулж байна.

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Аюурсайхан: 

-УИХ-ын сонгуулийн сурталчилгаагаар МАН бусад нам, эвсэлд ёс зүйтэй хандана. Нэр дэвшигчдээсээ мөнгө авахгүй. Хар пиарыг ямар түвшинд хийхгүй гэсэн зарчим барьж  байгаа. Гэтэл бусад нам эвсэл, ялангуяа АН-аас гүтгэлэг, харлуулах үйл ажиллагааг хийж, мөнгө тарааж байна. Парламентад алдаа дутагдал  байгаа, өмнө нь ч байсан. Бид үүний эсрэг тэмцсэн, бид хуйвалдаагүй,  нууж дараагүй. 

Би намаа, төрөө цэвэрлэнэ гэж хэлсэн МАН-ын анхны дарга нь У.Хүрэлсүх. Тийм учраас бид алдаа дутагдал, гажуудлыг ил болгож, ард  түмэндээ хандсан. 

Байгалийн баялгийг ард түмэний мэдэлд авна. Улаанбаатар хотын алдагдсан газрыг эргүүлж авна. Тавантолгой, Багануур, Ноён уул, Эрдэнэтий буцааж авах ажлыг хийж байгаа. Энэ нь зарим бүлэглэлд таалдахгүй байгаа. МАН улс төрийн намтай биш  бүлэглэлтэй тэмцэж байгаа. АН 29 тойрогт мөнгө тараах ажиллагааг эхлүүлж байна. Шударгаар, ёс зүйтэй өрсөлдье гэж бусад нам эвсэлдээ уриалж байна. 

Хуульч Ү.Амарбат: 

-Өчигдөр шүүхээс МАН-аас  УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг цагдан хорих, бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярыг үргэлжлүүлэн хорих  шийдвэр гаргасан. МАН-аас үүнтэй холбоотой мэдэгдэл гаргаж, СЕХ-нд   шаардлага хүргүүлсэн. Ж.Эрдэнэбатыг цагдан хорих шийдвэр хууль зөрчсөн. УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хадгалагдаж  байгаа. Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардсан байхад хуулиараа сонгох, сонгогдох эрхэнд халдсан үйл ажиллагаа юм гэлээ.

Мөн архи тараах, мөнгө тараах, хэм хэмжээ хэтрүүлсэн сурталчилгаа явуулах зөрчил  гарсан байна. Сошиал  орчноор 1000 гаруй эзэнгүй фэйсбүүк хаягийг илрүүлжээ. Хувь нэр дэвшигч рүү хандсан гүтгэлгийн шинжтэй мэдээллийг нийгмийн сүлжээнд түгээсэн байна. 

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet