Эрүүл мэндийн яамны урилгаар Монгол улсын хавдрын тусламж үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний чадамжийг тогтоох Олон улсын атомын энергийн агентлаг, Олон улсын хавдар судлалын агентлаг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан баг хавдрын хяналтын чиглэлээр цогц үнэлгээ хийхээр ирсэн.