Чернобылийн атомын цахилгаан станцыг эзэлсэн Оросын цэргүүд өндөр тунгаар цацраг идэвхт бодисонд хордсоны улмаас тус бүсийг орхисон гэх Украины мэдэгдлийг НҮБ-ын атомын хяналтын байгууллага шалгаж байна.
Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) Украины төрийн эрчим хүчний “Энергоатом” компанийн мэдэгдлийг баталгаажуулж чадаагүй байгаа бөгөөд хараат бус үнэлгээ хийхийг хүсэж байгаагаа уламжилжээ.
Орос цэргүүд Чернобылийн хориглосон бүс дотор шуудуу ухсан бөгөөд цэргүүдэд тэр даруй хордлогын шинж тэмдэг илэрч эхэлсний дараа сандарч, тэндээс гарахаар бэлтгэж эхэлсэн гэж “Энергоатом” мэдэгдсэн юм.
Мөн Украины Ерөнхий сайдын орлогч Ирина Верещук ойд шуудуу ухсан Оросын цэргүүд цацрагт хордсон болохыг мэдэгдсэн байна.
Түүнчлэн цэргүүд цөмийн станцын эргэн тойронд байдаг “үхлийн бүс”-д цацраг идэвхит тоосон дундуур танктайгаа явсны дараа Беларусийн тусгай эмнэлэгт хүргэгдсэн гэж зарим хэвлэлүүд мэдээлжээ.
“Энергоатом”-ын мэдээллээр Оросын цэргүүд Чернобылийн АЦС-ын ажилчдын амьдардаг Славутич хотоос ухарсан байна.
“ОУАЭА” ойрын өдрүүдэд Украины хойд хэсэгт орших Чернобыльд тусламж үзүүлэх анхны төлөөлөгчөө илгээнэ гэж мэдэгдэв.
Оросын цэргүүд хоёрдугаар сарын 24-нд Украин дахь дайралтаа эхлүүлснийхээ дараахан Чернобылийг хяналтандаа авсан ч станцад ажилладаг украин ажилтнууд цөмийн түлшний аюулгүй хадгалалтад хяналт тавьж, мөн 1986 онд дэлхийн хамгийн аймшигтай цөмийн ослыг үүсгэсэн реакторын үлдэгдлийг ажиглаж байв.
“Энергоатом” өөр нэг мэдэгдэлдээ: Оросын тал Чернобылийн хяналтыг Украинд буцааж өгөхөөр албан ёсоор тохиролцсон гэж мэдэгдээд Чернобылийн АЦС-ын ахлах ажилтан болон Чернобылийг хамгаалах үүрэг хүлээсэн Оросын цэргийн албан тушаалтнуудын гарын үсэгтэй баримтыг хуваалцжээ.
Эх сурвалж: The Guardian

#Олон улсын атомын энергийн агентлаг, #Оросын цэргүүд, #ОХУ, #цацраг идэвхт бодис,