Жил бүрийн 7 дугаар сарын 30-нд Хүн худалдаалахтай тэмцэх дэлхийн өдөр тохиодог. Энэ жилийн хүрээнд “Залилангийн цаадах хохирогчид” (Trapped Behind the Scam) сэдвийг онцолж, хуурамч ажлын саналаар хүмүүсийг хуурч, цахим залилан үйлдэхийг албаддаг хүн худалдаалах гэмт хэрэг өсөн нэмэгдэж буйд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж байна.